Түүнийг Хишгээ хэмээдэг. Таеквондогийн спортоор Монгол Улсын өмнөө барьдаг тамирчин бүсгүй. Тэрээр 2007, 2010, 2015 оны Монгол Улсын аварга, 2008, 2012 онд Бүх ард түмний Спортын их наадмын хошой алтан медаль хүртсэн, ОУХМ, хар бүс 2 дантай мундаг тамирчин.
Тэрээр хоёр хүүхдийн эх бөгөөд Баянгол дүүргийн “Олимп” клубд багшлахын сацуу бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг. Түүний гэр бүлийн хүн нь мөн таеквондогийн тамирчин. 2015 оны 5 дугаар сард болсон “Хөтөлийн цом-4” таеквондогийн тэмцээний үеэр энэ зургийг авчээ.

Тэрээр тэмцээний завсар үзэгчдийн суудалд хүүхдээ хөхүүлж байна. Энэ ээж хэдий ядрангуй байсан ч өрсөлдөгчөө илүүрхэн ялалт байгуулсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт