Энэ хүүг Гленн Буратти (Glenn Buratti) гэдэг. Хүү аутизмын эмгэгтэй юм. Сая түүний төрсөн өдөр болж зургаан нас хүрсэн. Гэвч түүний төрсөн өдрөөр урьсан хүмүүсээс нэг нь ч ирээгүй юм.
Түүний ээж Facebook хуудсандаа “Хүүгийнхээ төлөө миний зүрх маш их шаналж байна. Түүний төрсөн өдрөөр ангийнх нь хүүхдүүдийг урьсан боловч тэд үл тоолоо” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Тэр ээж бяцхан хүүгийнхээ төрсөн өдрөөр 16 хүнийг урьсан боловч нэг нь ч ирээгүй юм. Гэхдээ гайхамшиг гэж байдаг ажээ. Урьсан зочдын оронд гал сөнөөгчид, шерифф, цагдаагийн ажилтнууд машинаа унан ирж гайхалтай гэнэтийн бэлэг барьжээ.
Хүүд төрсөн өдрийн мэнд хүргэхээр 15 хүн хүрэлцэн ирсэн юм. Хүү тэднийг хараад нүдэндээ итгэсэнгүй. Тэр маш их баярласан юм.
Гал сөнөөгчид хүүд галын машинаа танилцуулав. Хүү “Ёстой янзтай” хэмээн дуу алдав.
Шериффийн бэлэг. Хүү ийм их бэлэг авсандаа сэтгэл хангалуун байлаа.
Хүү Шериффийн тусгай тоноглогдсон машинд суув. Тэр цагдаа болж хүмүүст тусалж, хамгаалахыг хүсдэг ажээ.
Хүүгийн эцэг: “Хөршүүд маань цонхоор харж буй гэдэгт би итгэлтэй байна” хэмээн энэ үеэр ярив. Тэд хүүгийн төрсөн өдөрт ирэхээс татгалзсан юм.
Хүүгийн ээж “Бидний төлөө хууль сахиулагчид, гал сөнөөгчид энэ бүхнийг хийсэнд итгэж ядаж байна” гэж баярласан сэтгэлээ илэрхийлэв.
Хүүгийн хувьд энэ төрсөн өдөр нь мартагдашгүй нэгэн дурсамж болно.
Сайхан сэтгэл хаана ч байдаг. Гол нь итгэж, найдах.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт