Өчигдөр орой 22:30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 10 дугаар гудамжинд байх 5 метр гүн бохирын нүхэнд иргэн Б /33 настай/ унаж хүндэвтэр гэмтсэн байна. Тэрээр согтуу явж байгаад ийнхүү унажээ. Ойр явсан хүн дуудлага өгснөөр Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлэг шуурхай очин ажиллаж түүнийг нүхнээс гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд ГССҮТ-д хүлээлгэн өгчээ. Дашрамд дурдахад гэр хорооллын айл өрхүүд хашаатайгаа залган ил задгай бохирын нүх ухаж хамгаалалтгүй орхиж улмаар тэр нь харанхуйд харагддаггүйгээс энэ мэт осол гарч буй юм. Тиймээс хаалт, хашаа хийж хүүхэд, хүн унахаас сэрэмжлэхийг сануулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт