ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэлэнгийн түймрийг цурманд оруулсан ч Булганд 2 түймэр гарлаа

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ энэ сарын 8-нд ой, хээрийн түймэр гарсан.  Тэгвэл уг түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 65 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 16 иргэн, 2 автомашин, нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажилласны үр дүнд өчигдөр өглөө 08:08 цагт цурманд оруулжээ.

    Харин Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн нутаг /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-ийн орчим/ “Ухаагын-Эх” гэдэг газар 19-ний өдөр гарсан түймрийг унтраахаар  тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 28 иргэн, 3 автомашинтай, нийт 54 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

    Харамсалтай нь түймэргүй байсан Булган аймагт өчигдөр хоёр ч түймэр гарлаа. Тус  аймгийн Тэшиг сумын Хилийн 3 дугаар заставын хэсэг Онгоны нурууны  Баруун хужирын голд 17 цагийн орчим ой, хээрийн түймэр гарчээ. Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Хилийн цэргийн 286-р ангиас 8 хүн, 2 мотоцикль, 3 морьтой Тэшиг сумын 3-р заставаас 10 албан хаагч, 10 морьтой, орон нутгаас 8 хүн, 1 автомашинтай нийт 50 хүн, 10 морь, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

    Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны нутаг /Хялганат тосгоноос 3 км зайтай/ “Дүгэрээ” ууланд өчигдөр өглөө ой хээрийн түймэр гарсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтай, нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 14:45 цагт бүрэн унтраажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй