ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагдаа нар түймэр тавьсан хоньчинг баривчилжээ

    ОХУ-ын Өвөрбайгалийн районд 5 га ойг шатаасан хэргээр 58 настай хоньчин эрийг цагдаа нар баривчилжээ. Тэрээр хонио хариулж явах үедээ татаж байсан тамхиныхаа ишийг унтраалгүй хаяснаас түймэр гарчээ. Хоньчин эр, хүүгийн хамт унтраах гэж оролдсон ч дийлэлгүй алдаж, улмаар хүчтэй салхи галыг хөөрөгдөн тууж ой руу орсноор түймэр хүрээгээ тэлсэн байна.  

    Өвөрбайгалийн Дотоод хэргийн яамны албаны хүн “Тамхиныхаа ишийг хайхрамжгүй хаясан хоньчин эрд гурван жилийн ял төлөвлөсөн” хэмээн мэдэгджээ. Шүүхээс түүнд төлөвлөсөн энэхүү ялыг баталвал түймэр тавьсан хоньчин гурван жил торны цаана сууна. Өвөрбайгальд 3 дугаар сарын 19-нд анхны ойн түймэр гарсан бөгөөд тус бүс нутагт дэгдсэн түймрийн улмаас 18 суурин, гацааны 200 гаруй байшин үнс нурам болсон билээ. 4 дүгээр сарын 29-нд гарсан хээрийн түймрийн улмаас Шивия тосгон юу ч үгүй шатаж газрын хөрснөөс арчигдаж байсан юм.   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй