.jpg)
Харамсалтай тэдний 29 хувь нь 5 жилийн дараа хорвоог орхисон байна. Судалгаанд хамрагдагсдын нүдийг нь боож байгаад дээр дурдсан таван бүтээгдэхүүнийг үнэртүүлэхэд таван жилийн дотор нас барсан хүмүүс тэдгээрийн үнэрийг ялгаж чадахгүй эсвэл маш эвгүйгээр хүлээн авч байжээ.

Ингэхээр 3 хүн тутмын нэг нь үхлийн үнэрийг мэдэрдэг гэх судалгаа гарч байгаа юм. Судлаачид тус судалгааг 2006 оноос хойш эхлүүлсэн бөгөөд ийнхүү 9 жилийн үр дүн яах арга байхгүй ижил гарчээ. Судлаачдыг ахлаж байгаа Чикагогийн их сургуулийн эрдэмтэй Жайнт Пинтогийн хэлж байгаагаар энэ нь нас барахаасаа өмнөх 5 жилд үнэрлэх чадвараа алдаж байгаа гэсэн үг биш л дээ.

Хүний бие организмд өөрчлөлт орж улмаар эвгүй үнэр мэдэрч эхэлдэг юм шиг байгаа юм. Бид энэ талаар нарийн судлах хэрэгтэй. Гэхдээ л бидний 9 жилийн турш хийсэн судалгааны үр дүн яах аргагүй ингэж гарсан. Нас барсан хөгшчүүд өөд болохоосоо 2-3 жилийн өмнө надаас эвгүй үнэр үнэртэж байна уу гэж асуух нь нэмэгддэг байсан гэж хэлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт