ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн гишүүн, Винфрид Баусбак энэ сарын 21-нээс 24-ны хооронд Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ өдрүүдэд Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд 1995, 1998, 2001 онд байгуулсан хоёр талт хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байна.

Ойн хүрээнд Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, Төрийн сайд асан, профессор Урсула Мэннле, ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн (Парламент) гишүүн, профессор, доктор Винфрид Баусбак тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм. Мөн айлчлалын үеэр Монгол Улсын Хууль зүйн яам, Бавари муж улсын Хууль зүйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монгол Улсын Засгийн газар, Ханнс-Зайделийн сангийн хооронд 2001 онд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт