ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрийн ордон хулгайн үүр болжээ

    Сүүлийн үед төрийн ордонд байнга хулгайн хэрэг гарах болсон гэнэ. Гишүүдийн өрөөнөөс үнэт эдлэл алга болох, гар утас, ipad, түрийвч, хувцасны хулгай байнга гардаг байна. Хамгаалалтын албаныханд “Эд зүйлсээ алдчихлаа дамерын бичлэг шүүгээд өгөөч” гэхээр “Дээрээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Алдсан зүйлийг чинь бидэнд удахгүй аваад ирэх байх” гээд явуулдаг байна. Гэвч хулгайд алдсан зүйлээ эргүүлэн олсон хүн байхгүй гэдгийг хэлэх хүн олон байна.

    Хамгийн сүүлд гэхэд Төрийн ордонд ажилладаг хэвлэх ажилтан өглөө ажилдаа ирээд зөөврийн компьютер нь алга болсныг мэдээд цагдаад ханджээ. Төрийн ордноос хулгай хийсэн этгээд камерын бичлэгт огт өртөөгүй гэнэ. Иймд хэрэг илрүүлэлт удааширч байгаа аж. Дээрх хэргийг төрийн ордонд ажилладаг хүн үйлдсэн гэж таамаглаж байна. Хулгай гарсан өрөө рүү гадны этгээд нэвтрэх боломжгүй аж. Тиймээс хулгайн хэргийг дотроосоо үйлдсэн хэмээн үзэж хамгаалалтын алба, хэвлэх, үйлчилгээний ажилтан гээд 20 гаруй хүнийг шалгах ажил хийгдэж байна.

    Эх сурвалж: Өдрийн сонин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй