Өчигдөр Колумбын Salgar хотод болсон хөрсний нуралтын улмаас 78 хүний амь үрэгдсэн тухай мэдээлсэн. Гайхалтай нь аврагчид нуранга дороос 11 сартай хүүг амьд байхад нь олжээ. Хүүгийн ээж болоод түүний хамаатан саднууд хөрсний нуралтанд өртөн амиа алдсан юм. Хүүгийн нэрийг Jhosep Diaz гэдэг бөгөөд эмч түүнийг нуралтын үеэр унтаж байсан хүүхдийн орондоо хавчуулагдаж амьд үлдсэн байх гэж ярьжээ.
Хүүг эмчилж буй эмч нар "Хүүгийн бие маш хүйтэн байсан. Гэхдээ ямар ч шарх сорви гэмтэлгүй байсан" хэмээн ярьжээ. Доктор Jesus Antonio Guisao "Хүү нүдээ нээхгүй байсан боловч, амьсгалж байсан" хэмээн AP агентлагт мэдээлжээ. Хүүгийн өвөө Alvaro Hernande "Миний хамаатан садан болох 16 хүн энэ гамшигт өртөж нас барсныг сонсоход үнэхээр хэцүү байсан. Харин миний ач хүү амьд үлдсэн нь гайхамшиг" хэмээжээ. Одоогийн байдлаар аврагчид хөрсний нуралт дороос хүмүүсийг хайсаар байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт