ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мьянмарын амьд үлдсэн цагаачдад эх нутаг, орон гэр байхгүй

    Өнгөрсөн долоо хоногт Тайландын эрэг орчим, Индонезийн загасчдын олсон усан онгоцноос 700 гаруй цагаачид аврагдлаа хэмээн мэдээлж байсан. Харин өнөөдөр амьд үлдсэн хүүхдүүдэд эцэг эх, орон байр, эх орон гэж байхгүй  "Child migrants: 'No father, no home', no country " хэмээн BBC мэдээллээ.

    Тус онгоц Мьянмараас хөдөлсөн боловч их газарт хүрч чадалгүй хэдэн долоо хоног Тайландын эрэг орчим далайд хөвж явахад нь Индонезийн загасчид олсон билээ. Усан онгоц нь эвдэрч, хоол хүнс болон усны нөөц хомсдож эхэлснээр онгоцон дээр үймээн дэгдэж, бие биенийгээ дээрэмдэх, далайн ус рүү шидэх зэрэг аймшигт хэргүүд гарсан байна. Аврагчдыг усан онгоц руу очих үед дүрвэгсэд "Амь авраарай. Хоол өгөөч, ус өгөөч" хэмээн орилолдож байсан ажээ. Аврагч нар тус онгоцон дээр зорчиж явсан 10-аад хүн өлсгөлөн, цангаснаас болж амиа алдсан хэмээн мэдээлсэн билээ. Тус онгоцон дээр байсан 700 гаруй хүнийг аварч чадсан юм. 

    Лалын шашинтай тэдгээр иргэдийг Индонезийн нэгэн арал дээр хуаранд байрлуулж байгаа билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй