ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэлэг микроскоп бүтээсэн химийн салбарын Нобелтнууд

    Германы эрдэмтэн Стефан Хеллийн хувьд судалгааны ажлаа хийгээд сууж байхад нь дуудлага ирж түүнийг Нобелийн шагнал хүртсэнийг хэлсэн байна. Энэ түүний хувьд амьдралдаа сонсож байсан хамгийн гайхалтай мэдээний нэг байсан бөгөөд мэдээг сонссон даруйдаа Бразилын эмч Эрик Бетзиг рүү залгахад Эрик урдаас нь хашгирсан сэтгэл нь хөдөлсөн байдалтайгаар ярьжээ.  "Нобелийн шагнал хүртсэн баярт мэдээг нэгэн дор утасдаж хэлдэг юм байна лээ үнэхээр сэтгэл хөдлөм" гэж тэрээр хэлэв.

    Харин Эрик Бетзи шагнал хүртсэн мэдээг дуулаад ихээр баярласныхаа дараа сэтгэл зүйн байдал огцом өөрчлөгдсөнөөс болоод үхчих вий гэж бодсон шүү үнэхээр хөгжилтэй хэмээн ярьжээ.

    Америкийн эрдэмтэн Уиллиам Морнерийн  хувьд эрдэмтэдийн бага хуралд сууж байхдаа Нобелийн шагналтан болсноо мэджээ. Бараг л заал дүүртэл орилох шахсан, надад танхимд цугларсан бүх хүн баяр хүргэсэн. Надад одоо болтол Нобелийн шагналын хорооноос ярьсан хүний хоолой сонсогдсоор л байна. Энэ бол амьд болж төрсний хэрэг шүү дээ хэмээн ярьсан байна.

    Өмнөх  микроскопууд нь хүний үснээс 500 дахин нарийн зүйлийг харж чаддаг байсан бол хмийн салбарын Нобелийн шагналтнуудын ачаар түүнээс илүү жижиг бичил шинэлэг биетийг харах боломжтой болж байгаа юм. Үүнийг нь шинжлэх ухаанд оруулж буй асар их хувь нэмэр хэмээн үнэлж тэдэнд Нобелийн шагнал олгосон билээ.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй