ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сонсголын бэрхшээлтэй 2845 иргэн мессэжээр дуудлага өгнө

    Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай түргэн тусламж, цагдаагийн газар, онцгой байдлын албанд тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас энэ үйлчилгээг ашиглаж чадахгүй харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог. Иймд сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс 101,102,103,105 утасны дугаарт мессэжээр /SMS/ дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр ажилласны үр дүнд Мобиком, Юнител, Жи-мобайл компанийн хэрэглэгчид Шуурхай мэдээллийн төвд мэссэжээр дуудлага өгөх, мэдээлэл авах боломж бүрджээ.  

    Мессэжээр дуудлага өгөх үйлчилгээний анхны туршилтыг Мэдээлэл шуурхай удирдлагын төв, үүрэн телефоны операторуудтай хамтран хийж энэ үйлчилгээ хэрэгжих, нэвтрэх бүрэн боломжтойг тогтоожээ. Одоогоор сонсголгүй 800 гаруй иргэдийн бүртгэлийг шинэчлэн бүртгээд байна.

    Өнөөдөр энэхүү ажлыг эхлүүлэх "Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга тэгрүүн комиссар Р.Чингис, Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар гарын үсэг зурлаа.

    Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжинд Улаанбаатар хотын 9-н дүүрэгт эхлэж цаашдаа Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8304 хүн байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2845 сонсголын бэрхшээлтэй иргэд байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй