ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Панда хулсан тэжээлтэн биш махчин амьтан

    Микробиологийн mBio сэтгүүлд өчигдөр (5-р сарын 19) хулсны баавгай буюу Панда хулс идэх ёсгүй амьтан гэдгийг судалж тогтоосон тухай нийтэлжээ. Тэдний гэдэсний микробиомууд нь хулсыг маш муу шингээдэг, өөр төрлийн хүнсийг шингээх зориулалттай байдаг гэнэ.

    Пандагийн өвөг баавгай шиг олон төрлийн идэштэн байсан боловч орчны нөлөөгөөр 7 сая жилийн өмнөөс хулс идэж эхлэн, 2-2,4 сая жилийн өмнөөс бүрэн хулсан тэжээлтэн болсон байна. "Олон тэжээлтэн байсан амьтад өвсөн тэжээлтэн болоход бие организм нь дагаж өөрчлөгдөн хоол тэжээлэндээ дасан зохицдог боловч пандагийнх одоог хүртэл өөрчлөгдөөгүй байгаа нь маш их сонирхол татаж байна" гэж судалгааны багийн гишүүн Jonathan Eisen хэлжээ. "Магадгүй пандагийн мах "иддэг" ген нь алга болчихсон байх" гэж Edinburgh-ийн амьтны хүрээлэнгийн дарга Iain Valentine ярьсан байна.

    Гэхдээ л энэ судалгаанаас харахад панда нь одоог хүртэл махан идэштэн хэвээр байгаа гэсэн үг юм. Идэш тэжээлийн буруу хооллолтоос болж ховордсон байх гэж тэд таамаглаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй