МҮХАҮТ байгуулагдсаны 55 жилийн ойн баярт зориулан “Бизнест ногоон гэрэл асаацгаая!” уриан дор бизнес эрхлэгчдийн парад буюу “Бизнес Фестиваль 2015” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ ирэх сарын 21-ны ням гаригт болох юм. Жагсаал урьдын адил Төв цэнгэлдэх хүрээлэн-Энх тайвны гүүр-Чингисийн талбай гэсэн маршрутаар алхах бөгөөд оролцогчид Чингисийн талбайд хүрэлцэн ирнэ.
Тус арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр болсон хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бизнес эрхлэгчдийн нэр хүнд, үйл ажиллагаа, аж ахуйн нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор 2000 оноос эхлэн уламжлал болон зохион байгуулагдаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт