Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 17-18-нд болсон Олон улсын үсчин, гоо сайханчдын “ASIA CUP OPEN-2015” тэмцээнд Монгол Улсын үсчин, гоо сайханчид амжилттай оролцож, багаараа тэргүүн байр эзлэн алтан цом гарджээ. “Хос Шагай” салоны мастер үсчин Н.Алтаншагай эрэгтэй классик, креатив төрөлд хос алт, Д.Одонгоо захиралтай “Vidal” салоны үсчин С.Мөнхнасан алт, мөнгө, Д.Ганцоож мөнгөн медаль хүртсэн бол О.Балжинням, Б.Хосбаяр нар тусгай байрт шалгарсан байна.

Мастер үсчин Н.Алтаншагай
Уг тэмцээнд Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Одхүү нар шүүгчээр оролцсон аж. Монголын үсчин гоо сайханчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа оролцож, дэлхийн гоо сайханчдын дэвжээнд өрсөлдөх боломж бүрдсэнээ ийн амжилтаараа харууллаа. Сонирхуулахад мастер үсчин Н.Алтаншагай тус тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, азийн шилдэг үсчдийн нэгээр шалгараад байгаа билээ.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт