УДЭТ-аас санаачлан хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслийн зургаа дахь уран бүтээл зохиолч Дариофогийн “Чөлөөт хос” жүжгийг маргааш тайзнаа толилуулна.Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн найруулсан уг жүжгийн хөгжмийн зохиолыг Ж.Эхбаяр бичиж, тайзны зураачаар С.Ариунболд ажиллажээ. Жүжгийн гол дүр Антонияг Ц.Баясгалан бүтээж, түүний нөхөрт Э.Тодгэрэл, нууц амраг профессорт Б.Эрдэнэбаяр нар тоглох гэнэ.

Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдахад өөрийн чөлөөт амьдралыг эрхэмд тавьсан нөхөр нь элдэв үгээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг түүнд санал болгодог. Антония нөхрийнхөө хачин этгээд саналыг сонсоод солиорох дөхдөг ч нөхөр нь нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ.

Сэтгэлээр унасан бүсгүй энэ бүхнийг хэрхэхээ үл мэдэн хий л шаналж, нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхээс санаанд нь үл багтана. Доромжлогдож, басамжлагдсан тэрбээр өөрийгөө өөрчлөхөөр сэтгэл шулуудав. Өмнө нь уйлж унжин нөхрөө гуйж, үхэх, салахаараа айлгасан эхнэр одоо өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч эхэлжээ. Хайсны эцэст сэтгэлд нийцэх эр хүнээ ч олов. Өдөр өдрөөр нүдэн дээр нь өөрчлөгдсөөр байгаа эхнэрээ харсан нөхөр нь хардаж харамлан, хайртай гэдгээ мянгантаа давтан хэлээд хожимдсоноо ойлгоход бүх зүйл оройтсон байлаа. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэх бол…
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт