ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Авто машины ачилтын төлбөрийг нэмэх асуудлыг хойшлуулжээ

    Өчигдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Автозамын нэгдүгээр эгнээнд хууль зөрчин байрлуулсан автомашиныг ачиж журамлах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Иргэдийн шүүмжлэлээс үүдэн уг төслийг батлахаа түр хойшлууллаа. Учир нь уг журманд авто машин ачилтын торгуулийн мөнгийг нэмэхээр тусгасан байсан юм. Одоогийн байдлаар автомашинаа ачуулсан жолооч 55 мянган төгрөгийн торгууль төлж байгаа. Харин шинэчилсэн журам батлагдвал жижиг оврын автомашиныг 60.000, жийпийг 70.000, том оврын автомашиныг 110.000 төгрөгөөр торгох аж. Энэхүү торгуульд ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, удирдлагын зардал, чирэх машины элэгдэл хорогдол, нэг удаад 25-30 км газар явахад гарах шатахуун, тос тосолгооны зардал, чирэх машины зогсоолын төлбөр зэрэг багтаж байгаа аж.

    Дашрамд дурдахад нэг машинд явах хоёр хүнээр тооцон ажилтнуудын цалинг 16.000 төгрөг, удирдлагын зардлыг 14.000 төгрөгөөр тус тус тооцсон байжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт авто машин ачилтын 15 компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд энэ тоог 20 болгох боломжтой гэж мөн уг төсөлд дурдсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй