Манай улсад Морин поло хөгжлийнхээ шатанд явж байгаа бөгөөд улсын хэмжээнд 2-4 морин поло нийгэмлэг үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг байна. Харин батлан хамгаалах салбар өнгөрөгч долоо хоногт цэргийн гэсэн тодотголтой биеэ даасан морин поло нийгэмлэгийг Английн армийн морин поло нийгэмлэгтэй хамтран хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум буюу Хэрлэнгийн хөдөө аралд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морьт сумангийн материаллаг баазыг түшиглэн цэргийн морин полог байгуулахаар боллоо.
Дашрамд сонирхуулахад Аргантин, Энэтхэг, Англи зэрэг орнуудад Морин поло өндөр хөгжсөн байдаг бөгөөд Энэтхэгчүүд морьтон монголын цэргүүдээс энэ спортыг уламжлан авч энэ цаг үед улам бүр хөгжүүлэн дэлгэрүүлж иржээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт