Шинжлэх ухаан хэдийгээр маш хурдацтай хөгжиж байгаа ч гэсэн газар хөдлөлтийг урьдчилан тааварлаж чадахгүй байсаар. Амьтад газар хөдлөлтийг урьдчилан мэдэж тухайн газраас дайждаг гэдгийг бид сонсож байсан. Харин яг яаж мэдээд байгааг судалж эхэлжээ.
Перу улсын Яначага Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн камерт бичигдсэн мэрэгч
Перу улсын Яначага Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн 2011 онд болсон 7 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеийн камерын бичлэгээс амьтдын зан авир газар хөдлөхийн 3 долоо хоногийн өмнөөс өөрчлөгдөж байгааг олж тогтоожээ. Жирийн үед уг камерт өдөрт 5-15 удаа бичигддэг байсан амьтад газар хөдлөлт хүртэл 23 хоногийн дотор ердөө 5 ба түүнээс бага бичигдсэн байжээ. Газар хөдлөхийн өмнөх 7 хоногт гэхэд нэг ч амьтан бичлэгт орж ирээгүй байна. Уулын зэрлэг амьтдын хувьд энэ нь ер бусын үзэгдэл юм.
Их Британийн Anglia Ruskin их сургуулийн эрдэмтэн Rachel Grant газар хөдлөхийн өмнөх газрын гүний чулуулгийн хөдөлгөөн нь агаарт эерэг ион цэнэг үүсгэдэг учраас амьтдын зан чанар өөрчлөгдсөн байх гэж дүгнэжээ. "Амьтад эерэг ион цэнэгт дургүй, хүмүүст ч таагүй шинж тэмдэг илэрдэг" гэж тэрээр хэлжээ.
Эерэг ион цэнэгээс болж серотонин эмгэг буюу хүний толгой өвдөх, дотор муухайрах, санаа зовних, амарсан болохгүй байх зэрэг таагүй шинж илэрдэг байна. Амьтад эерэг ион цэнэгтэй агаараас зугтацгаадаг.
Газар хөдлөлтийг амьтад урьдчилан мэддэг "зургаа дахь мэдрэхүйтэй" гэдгийг эрдэмтэд үгүйсгэжээ. Газар хөдлөлтийг хамгийн сайн "урьдчилан мэддэг" амьтан бол харх, мэрэгчид. Тэд 8 хоногийн өмнө л гэхэд хотод нэг ч харагдалгүй алга болдог байна. Судалгааны лабораторид байдаг хархнуудын хоногийн ритм алдагдаж, унтахаа больж байсныг Япон, Хятадын эрдэмтэд дурьджээ.
Rachel Grant "Цаашид бид газар хөдлөлтийн өмнөх далайн усны химийн найрлага далайн амьтдад хэрхэн нөлөөлж байгааг судлах болно. Хэзээ нэгэн цагт бид амьтдын тусламжтайгаар газар хөдлөлтийг тааварлаж чаддаг болно гэж найдаж байна" гэж ярьжээ.
Яначага Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн камерийн бичлэгнээс хийсэн дүгнэлт ба таамаглал
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт