ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Номын баяр” Чингисийн талбайд болно

    Энэ сарын 25, 26-нд үндэсний 17 дахь “Номын баяр”  Чингисийн талбайд болох гэж байна. “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намар үндэсний “Номын баяр”-ыг зохион байгуулдаг. 

    Иргэдээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, оюунлаг, эх оронч, эх орныхоо түүх уламжлалаар бахархдаг болгон хүмүүжүүлэх, хөгжүүлэх эх булаг нь ном билээ. Энэхүү үзлийг мөрдлөгө болгон тус байгууллагын залуус ном өөд далласан 500 гаруй нэвтрүүлэг, “Ном бол...” сэтгүүл, “Номын баяр”, “Номын бэлэг” хандивын арга хэмжээ гэх зэрэг нийгэмд хандсан үйл ажиллагааг санаачлан хийж гүйцэтгэсээр тасралтгүй 10 жил болжээ. 

    Үзэсгэлэнгийн үеэр, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт болно. Мөн уншигчид энэхүү баяраар оролцогчдын номыг 5-50% хямдруулан худалдан авах боломжтой. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй