2019 онд болох Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах хотод Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс нийслэл Улаанбаатар хотынхоо нэрийг дэвшүүлсэн. Тус наадмыг зохион байгуулахын төлөө найман улс өөрийн аль нэг хотын нэрийг дэвшүүлэх эрхтэйн дагуу манай улс ийнхүү нэр дэвшжээ. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Харин тус ажлын хэсэг хэрхэн ажилласан дүн тун удахгүй тодорно. Энэ сарын 24-нд Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах улсын нэрийг Бээжин хотноо тодруулна. Дашрамд дурдахад Зүүн Азид Хятад, Япон, Солонгос зэрэг Ази тивдээ спорт, эдийн засаг өндөр хөгжсөн есөн орон багтдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт