ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    3D принтерээр нүүр хэвлэжээ

    Сүүлийн хэдэн жил 3D принтерээр олон гайхалтай зүйлс хийж болдогийг харсан. Эмнэлгийн салбарт хиймэл хөл, гар зэргийг 3D принтерээр хэвлэн ашигладаг болсон. Саяхан хүний нүүр хэвлэн гаргаж бас нэгэн гайхамшиг бүтээлээ.

    74 настай Keith Londsdale 1990 оноос хойш эсийн хорт хавдартай тэмцэж, 45 удаагийн хагалгаа хийлгэж амьд гарч чаджээ. Гэвч түүний хамар, хацрынх нь яс байхгүй болсон тул ярьж чадахгүй, юм идэж, уухад их хэцүү болжээ. Эмч нар олон удаа төрөл төрлийн маск хийж өгсөн ч нэг бол түүний нүүрний хэлбэрт таарахгүй, эвгүй байдаг, эсвэл өнгө нь жинхэнэ биш гэх мэт сэтгэлд нийцсэн нь үгүй байжээ. 

    Гэвч технологийн хурдацтай хөгжлийн ачаар тэрээр "энгийн" нүүртэй болжээ. Keith-ийн хүү одоо 43 настай Scott аавынхаа төлөө боломжтой бүгдийг хийжээ. Нэг удаа эмнэлэгт очин аавынхаа нүүрийг 3D сканнерт оруулж, компьютерээр тооцоолон нүүрнийх нь загварыг гарган авчээ. Гаргасан загвараараа аавдаа таарах маскыг 3D принтерээр хэвлэн гаргасан байна. Keith Londsdale-ийн шинэ "нүүр" харахад энгийн хүнээс ялгагдахгүй болжээ.

    Keith Londsdale хүү Scott-ийн хамт

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй