Эрт дээр үед Монголчууд харанхуй гудамжаар явахдаа нохой биш хүн бараадаж явдаг байж. Харин өнөөдөр бид хүн биш нохой бараадаж явах цөвүүн цаг иржээ. Манайд сүүлийн жилүүдэд хүн наймаалах гэмт хэрэг газар авч охид бүсгүйчүүд их хохирч байна. Харин энэ үед "Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд"-ийн клубээс дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.
Уух юманд нь хурдан хугацаанд өөрийгөө хянах чадваргүй болгодог мансууруулах төрлийн бодис хийн ухаанаа алдсаныг нь далимдуулан хүчирхийлэх хэрэг өмнө нь гарч байсан билээ. Энэхүү бодис нь нойрны эмтэй огт адилгүй. Уг бодисын нөлөөн дор хүн унтаж, унах, тасрах биш ухаанаа алдсан ч бусад хүмүүсийн нүдэнд зүгээр согтсон мэт харагддаг өөрөөр хэлбэл манайхны хэлдгээр "тасарчихсан" юм шиг болдог байна. Тиймээс найз нөхөд, хамт яваа хүмүүс нь огт анзаардаггүй. Ингэснээр хүний наймаанд ч өртөх аюултай гэдгийг охид, бүсгүйчүүд байнга санаж явах хэрэгтэй.
Иймээс охид бүсгүйчүүд шөнө оройн цагаар баар цэнгээний газраар явахдаа болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт