Ж.Самбуу нь 1895 онд Түшээт хан аймгийн Зоригт ван Цэрэнбаавайн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутагт ард Жамсрангийн гэр бүлд мэндэлжээ.
Өөрийн хичээл зүтгэлийн оролдлогоор бичиг үсэгт суралцаж, 1915 оноос Хошуу тамгын газар бичээчийн алба хашиж эхэлжээ. Тэрбээр 1923-аас 1929 он хүртэл Ардын засгийн газрын сангийн яаманд бичээч, нягтлан бодох эрхэлсэн түшмэлийн албыг хашиж байжээ.
Ж.Самбуу нь 1929-1932 онд Богдхаан уулын аймгын дарга, хожим нь Өмнөговь аймгийн анхны даргаар томилогдон ажиллаж байв. 1937 оны сүүлч хүртэл БНМАУ-ын Мал тариалангийн яаманд хэлтсийн даргаар ажилласан байна.
Тэрбээр 1937 оноос ЗХУ-д суух элчин сайдаар, 1946 оноос Гадаад яамны Алс дорнодын хэлтсийн дарга, 1950 онд БНАСАУ-д суух бүрэн эрхт элчин сайд, 1951-1954 онд Гадаад явдлын яамны орлогч сайдаар ажиллаж байсан нэрт дипломатч байв.
1954 онд МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнд орж, Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүнээр сонгогдон, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдын даргын өндөр тушаалд дэвшин ажиллаж байжээ. Тэрбээр БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Улс түмний хоорондын Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Ленины шагнал хүртсэн Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн билээ.
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны мэндэлсний 120 жилийн ой 2015 онд тохиож байгаа юм.

ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.И.Калинин БНМАУ-ын ерөнхий сайд Х.Чойбалсанд Суворовын 1-р зэрэг-ийн одон гардуулсны дараа. Кремль 1945 он

Ж.Самбуу Белорусын Зөвлөлийн тэргүүлэгчдийн даргын урилгаар Минск хотод

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууг ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга К.Е Ворошилов төв нисэх буудалд угтан авч байгаа нь. Москва 1955 он

ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Ф.Р.Козловт АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу бараалхаж буй нь. 1960 он
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Ховд аймагт. 1960 он

Дархан хот дахь кислородын үйлдвэрийн нээлтэнд Ж.Самбуу дурсгалын дэвтэрт нэрээ бичиж байна. 1963 он

С.Удвалын 60 насны ойгоор

Түвшрүүлэхийн САА-д 1960 он

Ж.Самбуу

АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу

ЗХУ-ын цэргийн зарим хүмүүсийг одон медалиар шагнав. 1970 он

Содномдаржаагийн 50 насны ойгоор Алтангадас одон өгсний дараа. 1971 он

МАХН-ын төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу нар Куба улсын жүжигчидтэй хамт. 1978 он.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт