
Энэ бүх аргыг, сэтгэл судлаачид, эрдэмтэд, эмч нарын зөвлөгөөн дээрээс үндэслэн гаргасан байна.
- Хайртай зүйлийнхээ тухай бод. Тэгээд түүнийгээ байхгүй байна гэж төсөөлөөд үздээ. Таны хайртай зүйл танд байгаад баярлах хэрэгтэй. Сэтгэл судлаачид энэ арга нь сэтгэл санаа, мэдрэмжээ сайхан болгоход маш их тус болдгийг баталсан байна.
- Дуг хий. Судалгаагаар сөрөг бодлууд арилж, сэтгэл санаа тайвширдаг болохыг тогтоосон.
- Инээмсэглэ. Аз жаргалтай байна уу үгүй юу хамаагүй зүгээр л инээмсэглээд үз. Ингэх нь баяр баясгалантай болгодгийг судлаачид тогтоосон.
- Хэн нэгнийг тэвэр. Дараа нь та өөрөө мэдрэх болно.
- Хамгийн сайхан дурсамжаа ярь. Нөгөө хүнээ ч гэсэн дурсамжаа ярихыг нь сонс.
- Толгой ажиллуулдаг ажил хий. Судагаагаар тархи нь нэг юманд төвлөрөх нь сэтгэл гутралыг арилгадаг гэдгийг тогтоосон.
- Хүмүүст баярласан, талархсан мессеж бич. Сонин санагдаж байна уу? Гэхдээ ингэх нь аз жаргалтай болгох нэг чухал түлхүүр болохыг судлаачид тогтоосон.