Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 5 дугаар давхарт бага насны хүүхэд цонхны тавцан дээрээ гарчихаад орж чадахгүй, унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 19:55 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр очиход 5 давхарын цонхны тавцан дээр Б /4 настай, эрэгтэй/ гарсан байсныг иргэн Л буулгасан байжээ. Тэрээр ийнхүү эр зориг гарган хүүгийн амийг аварчээ.
Саяхан гэхэд Хөвсгөл аймагт гэртээ цоожлуулсан бага насны гурван хүүхэд галын улмаас амиа алдсан эмгэнэлт явдал гарсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрт нь ганцааранг нь цоожилгүй, харгалзах хүнтэй үлдээж байхыг дахин дахин анхааруулъя.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт