
Зах зээл технологийн хөгжлийг дагаад их өөрчлөгддөг болоод байна. Ойрын 10-20 жилийн дотор роботууд, компьютерүүд зарим нэг мэргэжил, ажлыг орлох болоод байна. Хамгийн түрүүнд роботод алдах 8 мэргэжлийг гаргажээ.

Сүүлийн үед хөгжөөд байгаа Apple Watch, Apple Pay-д худалдагч, кассчид дургүй л байх болов уу. Хүн бүрийн хэрэглээ болсон үед дэлгүүрт худалдагч, кассчин гэсэн хүмүүс заавал байх шаардлагагүй болох юм

Ирээдүйд зар сурталчилгааны хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарч тухайн брэнд, барааг шинэлэг хэлбэрээр хүнд хүрдэг болно. Хүний юу хүсч байгаа болон зан төлвийг судалж ямар төрлийн сурталчилгааг хийж болохыг мэддэг болно. Хэрэв тийм болвол судалгаан дээр жижигхэн санаа нэмж гаргадаг цөөхөн хэдэн хүн л сурталчилгааны агентлагт ажилладаг болох юм.

Дэлхийн ихэнх улсын олон нийттэй харилцдаг ажлыг Энэтхэгүүд аутсорсингээр бага үнээр хийдэг. Ирээдүйд супер компьютерүүд энэ ажлыг авч харилцагчдад хүссэн мэдээллийг түргэн шуурхай өгдөг болох юм.

Үйлдвэрт роботууд ажиллаад эхэлсэн. Роботууд цалин авахгүй, ажил тасалдуулахгүй, хариуцлагатай, нямбай гээд олон талаараа хүнээс илүү учир үйлдвэрүүд бүгдийг автомат болгох хандлагтай болсон.

Bitcoin гэж сонсож байсан уу? Интернэт орчны мөнгө. Bitcoin, Blockchain зэрэг нь хөгжсөнөөр ирээдүйд зарим нэг зээл, лизинг хүнээр дамжуулалгүй автоматаар олгодог болно.

Интрернетэд тоо хязгааргүй мэдээ мэдээллээр дүүрэн. Шинэ технологи сэтгүүлч гэдэг мэргэжлийг орлож магадгүй. Робот сэтгүүлч интернетээс мэдээ шүүж өөрөө найруулж, өөрөө түгээж чаддаг болно.

Технологи жижиг төрлийн хуулийн шийдвэрийг гаргадаг болно. Жишээ нь барааны тэмдэгттэй холбоотой хэрэг, гэр бүл салалт зэргийг шийдчихдэг болох юм. Зарга, гомдлыг хүнээр биш технологиор дамжуулан, хүлээн авч шийдвэрлүүлэх боломжтой болно.
Та ирээдүйд юу хийх вэ гэж санаа зовж байна уу? Тэгэх хэрэггүй. Технологийн хөгжлийг дагаад маш олон шинэ шинэ мэргэжлүүд гарч ирж байгаа.
Эх сурвалж: CNN агентлаг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт