ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    А.Мөрөн багаа сольж Кувейтын дээд лигт тоглоно

    Тайландын "Краби FC" багтай гэрээ байгуулж Монгол улсын түүхэнд мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглох болсон анхны хөлбөмбөгчин А.Мөрөн өнгөрсөн гуравдугаар сард Сербийн  I лигийн "Мачва" багтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан билээ. Улмаар үүнийхээ дараа эх орондоо эргэн ирж үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд Зүүн Тиморын багтай хийсэн тоглолтод оролцсон. Сербийн I лигийн багуудаас гадна Монгол тоглогчийг сонирхож буйгаа Кувейтын дээд лигийн "Казма" клуб илэрхийлжээ.

    Сонирхолтой нь "Казма"-д Зүүн Тиморын шигшээ багийн тоглогч Патрик Фабиано хүчин зүтгэж байгаа. Энэ Бразил довтлогч Улаанбаатарт болсон тоглолтод Монгол Улсын шигшээ багийн хаалганд хожлын ганц гоолыг оруулсан тоглогч. Тэрбээр Монголын шигшээ багаас А.Мөрөнг урих талаар багийнхаа удирдлагад санал тавьсан гэнэ. Саяхан Бахрейнд болж өнгөрсөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Их хурлын дараагаар А.Мөрөнгийн менежер Такаши Моримото Катарын нийслэл Доха хотод цугларалтад гарсан "Казма" багийн удирдлага болон Бразил довтлогч Патрик Фабиано нартай хийсэн уулзалтын үр дүнд Кувейтын клуб манай залууг шалгаруулалтад урих хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байна.

    А.Мөрөнгийн одоо тоглож буй Сербийн “Мечва” багийн хувьд энэ улирал амжилтгүй өндөрлөсөн ч тэрээр дараагийн шалгаруулалтад бэлдэн "Мачва" клубт бэлтгэлээ үргэлжлүүлсээр байгаа билээ. Хэрвээ хэлэлцээр амжилттай болвол А.Мөрөнгийн дараагийн зогсоол Персийн булан тодруулж хэлвэл Кувейтын дээд лиг байх нь ээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй