АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээн
АНУ-ын Форт Бенин хотод болсон Олон улсын буудлага спортын холбооны ээлжит тэмцээний нэг Дэлхийн цомын тэмцээнд дэлхийн 76 орны 600 гаруй тамирчин оролцож, ур чадвараа сорив. “Рио 2016” олимпийн наадамд оролцох эрхийг 24 тамирчинд олгох энэ жилийн тав дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа тэргүүтэй 11 тамирчин оролцлоо. Тэмцээний 25 м-ийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд О.Гүндэгмаа түрүүлж энэ жил хоёр дахь удаагаа дэлхийн цомд түрүүллээ. Өмнө нь тэрээр БНСУ-ын Чангвон хотод зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнээс олимпийн эрх өвөртөлж, Дэлхийн цомын аварга болоод байсан билээ.
АНУ-д болсон энэ удаагийн тэмцээний мөнгө, хүрэл медалийг Болгарын буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Бонева Антонита, Хятадын буудагч, Дэлхийн аварга Зиан Жинжин нар хүртжээ. Харин дэлхийн хошой аварга, олимпийн хошой хүрэл медальт Герман улсын иргэн Д.Мөнхбаяр шагналт 8-р байранд орсон байна.
Солонгос улсад болсон Дэлхийн цомын тэмцээн
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт