Дэлхийн өнцөг булан бүрт бидний мэдэхгүй сонин хачин, бас итгэмээргүй амьдрал өрнөж байдаг. Дэлхий дээр амьдарч буй хүн амын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр 7 тэрбумд хүрээд байна. Үүнтэй зэрэгцээд ядуурал, өвчин зовлон, байгалийн гамшиг ч хүн төрөлхтөнг нөмрөн авлаа. Дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож буй эдгээр асуудлууд энэ цаг үеийн бодит өнгө төрх, амьдралыг илтгэн гэрэл зурганд түүх болон үлдлээ.

Нигерийн Лагос хотын зам дээр тавьсан явган хүний гарцаар гарч байгаа хүн. Лагос хотноо 10 сая хүн аж төрдөг. (REUTERS/Akintunde Akinleye)

Филиппиний нийслэл Манилагийн Тондо нэртэй газар хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд. (REUTERS/Darren Whiteside)

Балтийн тэнгист, Германы Любек хотын хажууд байдаг Травемунде амралтын газрын наран шарлагын газар тухлаж байгаа хүмүүс. (REUTERS/Morris Mac Matzen)

Хятадууд Дайнг тойрогт байдаг давстай устай аквапаркт амарч байгаа нь. (REUTERS/Stringer)

Хойд Солонгосын оршин суугчид хятадын жуулчдын онгоцыг ажиглаж байгаа нь. (REUTERS/Jacky Chen)

Мумбай хотын ядуусын хорооллын цаагуур баригдсан орон сууцны байрууд.(REUTERS/Danish Siddiqui)

Филиппиний Манилагаас холгүй орших Баклараны сургуулийн сурагчид газар хөдлөлтийн үеэр биеэ хэрхэн зөв авч явах сургуулилт хийж байгаа нь. (REUTERS/Romeo Ranoco)

Шанхай дахь орон сууц. (REUTERS/Aly Song)

Бангладешийн нийслэл Дака хотоос зорчигчдоо дааж ядсан галт тэрэг хөдөлж байгаа нь. (REUTERS/Rafiqur Rahman)

Бангладешийн нийслэл Дака хотын хүн тэрэгчид. Дака хотод өдөр болгон 300 мянган хүн тэрэгчид ажилладаг. (REUTERS/Rafiqur Rahman)
Нью Дели хотын захад хичээлээ тараад харьж яваа хүүхдүүд. (Reuters)

Лалын шашны баярын дараа Дака хотоос хөдөлж байгаа галт тэрэг. (REUTERS/Rafiqur Rahman)

Хятадын Нанкинд болсон ажил олгогчдын яармаг дээр ажил хайж ирсэн хүмүүс. (REUTERS/Sean Yong)

Хятадын Уханы оюутны дотуур байр. (REUTERS/Stringer)

Шанхайн нэгэн орон сууц. (REUTERS/Stringer)

Токиогийн марафон гүйлт эхлэхийн өмнө Токиогийн метроны өмнө цугласан хүмүүс. (REUTERS/Franck Robichon/Pool)

Амазонк мөрний цутгалан орчим байдаг Белем хотноо байх Назаретийн ариун охин тэнгэрийн зурганд мөргөх гэж цугласан хүмүүс. (REUTERS/Paulo Santos)

Тайбэй замын хамгийн өндөр ачаалалтай цагууд. Тайванд 8,8 сая мотоцикль ба скутер, 4,8 сая машин байдгаас дийлэнх нь арлын гуравны нэг дээр чихцэлдэн явдаг. (REUTERS/Nicky Loh)
Шөнийн Москва хот. (REUTERS/Alexander Demianchuk)

Ингээд бодохоор Монголчууд бид хичнээн азтай хүмүүс вэ? Бидэнд байгалийн гамшиг гэх газар хөдлөлт, цунами, хар салхи байхгүй. Өвөлдөө зуд гэх аюул нүүрлэж хэдэн малаа алддагаас биш, хайгаад ч олдох зовлон үгүй. Дэлгэсэн тэрлэг шиг тал нутагтаа бид гуравхан саяуулаа амьдардаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт