ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэлэнгэ, Увсад өдөр бүр нэг түймэр асч байна

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтрааж улсад өчнөөн зуун сая төгрөгийн хохирол учирлаа хэмээн ярьж олон нийтэд галын аюулаас сэрэмжлэхийг анхааруулсаар байхад баруун аймгуудад ээлж дараалан ой хээрийн түймэр гарч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сүүлийн өдрүүдэд Увс, Сэлэнгэ гэсэн хоёр аймаг түймрээс салахаа больжээ. Өнөөдрийн байдлаар гэхэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ 5 дугаар сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр одоог хүртэл асч байна.

    Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 52 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн цэргийн 18 албан хаагч, орон нутгийн 78 иргэн, нийт 172 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

    Өчигдөр гэхэд л Сэлэнгэ аймгийн Ерөө сум  Бугант  багийн  “Ходоод” гэдэг газар /аймгаас зүүн урд зүгт 170 км, сумаас зүүн хойд зүгт 30 км/ Бугант тосгоны хойд зүгт 12 километрт ойн түймэр гарч тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 2 техник хэрэгсэлтэй, нийт 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:35 цагт түймрийг цурамд оруулжээ. Азаар тэнд 20:15 цагаас хойш тасралтгүй бороо орж байна

    Харин Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан эрэг” гэдэг / сумаас зүүн хойд зүгт 35 км, аймгийн төвөөс 350 км/ газарт өчигдөр өглөө ой, хээрийн түймэр гарчээ. Тухайн өдрийн 09:10 цагт дуудлага хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 69 иргэн, 4 техник хэрэгсэлтэй, нийт 81 хүн,  5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  мөн өдрийн орой 23:57 цагт цурамд оруулж чаджээ. Үүний зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн нутаг “Нүхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ 11-ний өдөр ассан ойн түймрийг  өчигдөр өдөр бүрэн унтраасан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй