Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө таггүй траншейний нүх рүү аав ээжтэйгээ хамт инээж явсан хүү унаж амиа алдсан эмгэнэлт явдал гарч байлаа. Тухайн үед нийслэлийн засаг барьж байсан нөхдийг хэвлэлээр баахан баалж ажилдаа хариуцлагагүй хандлаа хэмээн шүүмжилж байв. Үүний үрээр траншейний тагуудыг сольж бүр цоожтой болгосон. Гэвч харамсалтай нь хүний амь авч одсон ийм золгүй хэрэг дахиад давтагдлаа. Энэ сарын 9-ний өдөр буюу Ялалтын баяраар БЗД-ийн IV хорооны нутаг, Хил хамгаалах ерөнхий газрын урд талд, биеийн тамирын талбайн хажууд байх ус дүүрсэн траншейний нүх рүү 53 настай эмэгтэй унаж амиа алджээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх эсэх нь тодорхойгүй, бараг л амиа алдсан хохирогч замаа харж яваагүйгээрээ буруутан болох бололтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт