Өнөөдөр үүрээр Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтын нэг Байерн - Барселона багуудын хооронд гал гарсан тулаан болж өнгөрлөө. Өмнөх Барселона багийн талбай дээр хийсэн тоглолтод Байерн 0:3 харьцаатай хожигдож бараг найдлагагүй болоод байсан билээ. Гэвч германы аваргууд ялах итгэлтэйгээр тун хүчтэй өрсөлдөөн үзүүлж 3:2-ийн харьцаатай хожсон ч нийлбэр дүнгээр 3:5 харьцаагаар Аваргуудын төлөөх тоглолтоос хасагдлаа. Тоглолтын эхний хагаст Байерны тоглогч Меди дөнгөж 7 дахь минутад эхний гоолыг хийж итгэлийн гал асаасан ч Барселона багийн довтлогч Неймар 15, 19 дэх минутад гоолдож тэдний найдлагыг хийсгэж орхисон. Хоёрдугаар хагаст Байерны Мюллер, Левандовски нар гоол оруулсан ч дараагийн шатанд шалгарахад хангалтгүй байлаа.
Тоглолтын тойм
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт