ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанбурхан өвчнөөс ингэж урьдчилан сэргийлээрэй

    Улаанбурхан өвчний анхны тохиолдол ХӨСҮТ-д 2015 оны гуравдугаар сарын 18-нд бүртгэгджээ. Тэр цагаас хойш Улаанбурханы өвчлөлөөр зөвхөн хүүхдүүд өвдөөд зогсохгүй насанд хүрсэн хүмүүс ч өвдөж эхэлжээ. Харин энэ үед Улаанбурханаас өөрийгөө болоод үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

    Ямар үед халдварт өртөх магадлалтай вэ?

    • Ядарч, сульдах
    • Чанар муутай хоол хүнс хэрэглэх
    • Нойр дутуу явах 
    • Олон нийтийн газраар амны хаалтгүй явах 
    • Бохир гараар юм идэх, нүдэнд хүрэх 
    • Хангалттай амарч чадаагүйн улмаас Улаанбурханы халдварт өртөх магадлал өндөр. 

    Ямар шинж тэмдэг илрэх вэ? 

    • Уур уцаартай болох 
    • Ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илрэх
    • Толгойноос эхлээд бие руу улаан юм туурах
    • Хоолонд дургүй болох
    • Нүд улайх, нуухтах, загатнах
    • Нойр хямрах 
    • Халуурах, хоолой сөөх 
    • Ядарч, сульдах 

    Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

    • Бага насны хүүхдийг гадуур бүү авч явахгүй байх
    • Амин дэмтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх
    • Дархлаагаа сайжруулах 
    • Өдөр бүр гэртээ нойтон цэвэрлэгээ хийх
    • Олон нийтийн газраар явахдаа маск зүүх
    • Гарын ариун цэвэрийг чандлан сахих 

    Дээрх зүйлийг та амьдралдаа хэрэгжүүлбэл Улаанбурханы халдвараас гэр бүл, үр хүүхэдээ урьдчилан сэргийлж чадна. Мөн сүүлийн хоёр сар Улаанбурханы вакцин хийлгээгүй бол вакцинд хамрагдаарай. Улаанбураны вакцин энэ сарын 15-аас аймаг сум дүүрэг бүрийн өрхийн эмнэлэгүүд дээр хийгдэх юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй