ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тусламж

    Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа сувилгаа шаардсан хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэнд: 

    • Орон сууцны хөлс төлөхөд 
    • Хэрэв нийтийн халаалтгүй сууц болон гэрт амьдардаг бол түлш авахад  
    • Рашаан сувиллын хөнгөлөлт 
    • Унааны зардал зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөн тусламжийг нэг удаа олгоно. 

    Хөнгөлөлтөд хамрагдахад ямар материал бүрдүүлэх вэ?

    • Өргөдөл 
    • Сум, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт 
    • Иргэний үнэмлэх хуулбарын хамт 
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, түүний хуулбар 
    • Аймаг, дүүрэг, эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын шийдвэр 
    • Байнгын асаргаа сувилгаа шаардлагатайг тогтоосон нийслэлд өрхийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын тодорхойлолт. 

    Орон сууцны хөлс, түлшний үнэд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? 

    Жилд нэг удаа 140.000 төгрөгийн тусламж үзүүлнэ. 

    Унааны зардлын хөнгөлөлтөд хамрагдах, бүрдүүлэх бичиг баримт 

    • Өргөдөл 
    • Сум, хорооны засаг даргын тодорхойлолт 
    • Иргэний үнэмлэх хуулбарын хамт 
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, түүний хуулбар 
    • Аймгийн мэргэжлийн хяналтын эмч нарын хяналтын комиссын шийдвэр 
    • Тухайн орон нутгийн тарифт тооцож замын зардал төлсөн тухай баримт эсвэл нэхэмжлэл. 
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй