ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АТГ-аас Говьсүмбэрийн засаг даргад албан бичиг хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан болох Н-ийг шалгажээ. Тэрээр тус аймагт зохион байгуулсан тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд гишүүнээр томилогдож ажилласан бөгөөд тендерт шалгарч ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавих явцдаа нэр бүхий компаниудаас зээл нэрийн дор нийт 6.000.000 төгрөг, эмчилгээний зардалд тусламж болгон 200.000 төгрөг авсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

    Ингээд тус албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй