Тайга ба цаатан

Гэрэл зурагчин Хамид Сардар Афкахами Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн зоных нь өдөр тутмын амьдралыг харуулсан Тайга, Алтай, Хангай гэсэн цуврал гэрэл зүургуудаа дэлгэжээ. Энэ удаа бид Тайгын нутаг, цаатан иргэдийн амьдралыг харуулсан гэрэл зургийг нь хүргэж байна. Тэрээр Монгол улсын Хөвсгөл аймгаар аялаж байх үеэр эдгээр зургийг авчээ. “Тэд бол Хөвсгөл аймгийн хойд хэсэгт аж төрдөг “Цаатан угсаатан” юм. Үүнийг орчуулвал цаа буга хариулагч гэсэн утгатай” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

Хамид Сардар Афкахами үргэлжлүүлэн “Одоогоор маш цөөхөн Цаатан иргэд үлдсэн. Бараг хэдхэн мянган хүн, ойролцоогоор 44 цаатан гэр бүл байна” хэмээжээ. “Тэдний хүүхдүүд цаа бугаа маллаж, ой тайгадаа амьдардаг. Цаа буга бол тэдний хувьд амьдралаа залгуулах гол амин зуулга нь бөгөөд ан хийх, газар нутаг сэлгэн нүүх, уналга ачлаганд зориулан хэрэглэх гээд бүхий л зүйлд ашигладаг.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд цаа бугын тоо хэмжээ буурсаар байгаа аж. Монголын тайгын амьдрал гэдэг нэлээн хүч чадал сорьсон, ялангуяа хахир хүйтэн өвлийг давж гарна гэдэг их хэцүү.

Тэд өөрсдийгөө байгаль дэлхийтэйгээ нягт уялдаа холбоотой амьдардаг хүмүүс гэж үздэг” хэмээн цаатнуудын тухай сэтгэлээ хуваалцжээ.






















Гэрэл зурагчин Хамид Сардар Афкахамийн Алтай, Хангайгаар аялахдаа авсан гайхалтай зургуудыг үргэлжлүүлэн хүргэнэ.
Монголын сайхан орон: Бүргэдийн нутгаар
Монголын сайхан орон: Нүүдэлчдийн гайхамшиг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт