Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ОБЕГ, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хөгжлийн хэлэлцүүлэг хийж байна.
Хэлэлцүүлэгт Улсын Их хурал, Засгийн газрын гишүүдээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарета Волстром хүрэлцэн ирсэн, Монгол дахь суурийн зохицуулагч Сезин Синаноглу нарын өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
2015 оны 3 сарын 18-ны өдөр дэлхийн 187 орны төлөөлөл “Гамшгийн эрсдэлийг 2015-2030 онд бууруулах Сэндайн хүрээг” (SFDRR) баталсан. Энэ нь 2015 оноос хойшхи Хөгжлийн Хөтөлбөрийн анхны томоохон гэрээ болж байна. Баримт бичгийн хүрээнд хамтран ажиллагч талуудын оролцоо бүхий гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл гэх мэт зохицуулах форумыг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулж, бэхжүүлэх үүргийг Засгийн газруудад өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндай хүрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндэсний механизмаа бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Энэ цаг мөчид Монгол улс урт хугацааны хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж, Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэх шатандаа явж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт