ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Увсын түймрийг унтраасан ч Сэлэнгэд 2 түймэр ассаар байна

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 5-р сарын 8-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, орон нутгийн 53 иргэн нийт 92 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

    Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн нутаг “Нүхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5-р сарын 11-ний өдрийн 02:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 36 иргэн нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

    Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг “Хусны халх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 5-р сарын 10-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 12 иргэн нийт 36 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:50 цагт түймрийг цурамд оруулсан.

    Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг “Хөндлөнгийн гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 5-р сарын 10-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 2 иргэн нийт 14 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:13 цагт түймрийг унтраасан.

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутаг “Зуун модны-Их дуран” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5-р сарын 10-ны өдрийн 19:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 14 иргэн нийт 26 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:30 цагт түймрийг унтраалаа хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй