ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх уулзалт болж байна

    Өнөөдөр "Бишрэлт" зочид буудалд "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн аймаг дүүргийн зохицуулагч нарын дунд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, цаашид хийх үйл ажиллагаа, авах арга хэмжээ" нэртэй уулзалт, семинар зохион байгуулагдаж байна. 

    Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хангалтгүй мөн хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх хүн амд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил дутмаг гээд олон асуудал тэдний өмнө тулгардаг. 

    Харин Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2011 оны 216 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр баталсан билээ.  Энэ хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх олон талт үйл ажиллагаануудыг хийсээр байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага сайжирч тэдний нийгмийн оролцоо нэмэгдүүлэх зорилго тавин зохион байгуулагчид ажиллаж байна. Өнөөдрийн энэ сургалт ч эдгээр ажлын нэгээхэн хэсэг юм.  

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй