ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цэцэрлэгт хүрээлэнд 2000 иргэн 3000 гаруй мод тарилаа

    Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулж буйгаараа онцлогтой. Өнөөдрийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович,  Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин нар оролцсон юм.

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Энэ жилийн "Бүх нийтээр мод тарих өдөр” нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байна" гэлээ.

    Мод тарих үндэсний өдрийн  нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан төгөлийн анхны модыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд тарилаа. Тэрээр Ялалтын 70 жилийн ойг тохиож байгааг билгэдэн энэ удаа 70 мод тарьж байгааг онцолж байлаа.

    Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ үеэрУлсын Их Хурлаас Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулах сайхан санаачлага гаргасан Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлэв.

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь мод бүрийг эзэнжүүлж, кодлох, тарьсан модоо цахим хэлбэрээр харах "Ногоон хашаа", "Итгэлийн төгөл" төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойн төгөл ч энэ төсөлд хамрагдан, тус цэцэрлэгт хүрээлэнгийн  мэргэжилтнүүд төгөлийг тогтмол арчилж, тордох юм байна.

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ хаврын  мод тарих арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар, ИНЕГ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, МУИС, ШУТИС, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг, Монголын Нотариатчдын танхим, Монголын дауны холбоо, Монголын арьс ширний холбоо, 24 дүгээр дунд сургууль, Ахмад багш нарын холбоо зэрэг 50 гаруй аж ахуйн нэгж, 2000 гаруй иргэн оролцож 3000 гаруй мод тарилаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй