Өнөөдөр ялалтын 70 жилийн ойн баяр. ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Цэргийн парад болно. Оросын ялалтын парадад 16 мянган цэргийн албан хаагчид оролцож, олон зэр зэвсэг техникийн үзүүлбэр болно.

Мөн энэ үеэр ОХУ-ын зэвсэгт хүчин цоо шинэ Т-14 "Армата" танк болон "Коалиция СВ" нэртэй пуужингийн цогцолбороо олон нийтэд танилцуулах юм.


Ялалтын баярт 25 гаруй орны төрийн тэргүүн Москвад ирнэ гэжээ. Үүнд БНХАУ-ын дарга Си Зинпинь, Куба улсын төрийн тэргүүн Рауль Кастро, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар Улаан талбайд ирэх юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зочилж байгаа билээ.
Ялалтын баяр бол гагцхүү Орос улс бус дэлхий нийт, бид бүгдийн баяр билээ. Тиймээс Улаанбаатар хотноо "Ялалтын баярт зориулсан зургийн үзэсгэлэн", "Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө" зургийн цомог ном энэ баярыг тохиолдуулан хэвлэгдэн гарчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт