ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дуучид залуусыг хариуцлагатай нийгэмд уриалан дуудах нь

    Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран "UB I love you" буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзикл буюу дуулалт жүжиг энэ сарын 23, 24, 25-нд толилуулахаар зэхэж буй. Мюзиклын гол дүрд “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар зэрэг дуучин урилгаар тоглох аж.

    Тэд “одоогийн нийгэмд өдөр бүр, агшин мөч тутамд нэг нэгнээсээ шаарддаг зүйл бол үүрэг хариуцлага. Дэвшилттэй урагшилж буй хотын хөгжлийг дагаад хүмүүс төлөвлөсөн цаг хугацаандаа ирж, хэлсэн үгэндээ эзэн болж, хариуцаж буй ажлаа цагт нь биелүүлдэг байх ёстой. Бид уг жүжгээр залуусыг хариуцлагатай нийгэмд уриалан дуудаж байна” хэмээн өгүүлсэн юм.

                                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй