ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шар айраг таргалуулдаг уу?

    Шар айргийг "шингэн талх" гэдэг. Гэхдээ шар айраг өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш. Харин түүнийг бэлтгэдэг гол бүтээгдэхүүн эд зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрс хүчлийн хий нь хоолны дуршил нэмэгдүүлдэг. Мөн шар айраг амархан шингэдэг. Чухам энэ чанарт нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй юм.

    100 гр шар айрганд 40-50 ккал
    100 гр сүүнд 55 ккал 
    100 гр усан үзмийн шүүсэнд 74 ккал
    100 гр оргилуун дарсанд 80 ккал илчлэг агуулагддаг байна.        

    Шар айрагны найрлаганд давс бараг л байхгүйгээс гадна өөрөө биеийн эд эс дэх давс, усны түвшинг бууруулдаг юм. Нэгэнт л түүний ашиг тустай шинжүүдийг мэдэж авсан учраас хэртрүүлэхгүй хэрэглэх л үлдлээ. 

    Шар айрганд агуулагддаг хүний биед хэрэгтэй зүйлс: 

    Эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй байх шаардлагатай цайр шар айрганд байдаг.  Шар айрганд В1, В2, РР амин дэмүүд агуулагдаж байдаг тул бусад согтууруулах ундаанаас эрс ялгаатай.  

    Шар айраг гоо сайхан: 

    Шар айрган дээр тулгуурласан төрөл бүрийн бэгнүүр, тос нь үрчлээ арилгахад нөлөө үзүүлдэг. 

    • Өндөгний шарыг, шар айрагтай хольж зуураад нүүрэндээ тавихад арьс сэргэж өнгө орно. Учир нь В-ийн төрлийн амин дэмүүд элбэг байдаг.
    • Шинэхэн шар айрагны хөөсөөр нүүрээ шавших нь тослог арьстай бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Арьсны цусны эргэлтийг сайжруулж, тослогийг багасгаж, нүх сүвийг агшаадаг. 
    • Мөн шар айргаар үсээ ургууж эсвэл шавшвал үсний уналтыг зогсоож, өтгөн өнгөлөг болгодог байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй