
Хятадын Цзинан талбайд 1000 эмэгтэй нэгэн зэрэг нүүрэнд массаж хийж Гиннесийн номонд бүртгэгджээ.

Хятадын иргэн Цзилинь Жин Сонгоа цасан дунд огт хувцасгүйгээр 46 минут 7 секунд байжээ. Энэ үедээ тэрээр хоол идэж, шар айраг ууж байв.

Германы дизайнер Диди Сенфт 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дугуйнаас буулгүй 100 цаг явж рекорд тогтоожээ.

2012 онд Хятадын зөгийчин Ши Пин өөрийнхөө бие дээр 331 мянга орчим, ойролцоогоор 33.1 кг зөгий цуглуулж дэлхийн шинэ рекорд тогтоожээ. Өмнө нь 26.8 кг байсан юм.

Америкийн иргэн Брайн Спотс нэг дор 439 өндгийг босоогоор нь тавьж Гиннесийн номонд бүртгүүлжээ.

Балбын иргэн Танешвар Гурагай сагсны бөмбөгийг амандаа зуусан шүдний сойзны үзүүр дээр 22.41 секунд тогтоон рекорд тогтоожээ.

Тайванийн 1213 иргэн нэгэн зэрэг нүүрэндээ 10 минут маск тавьжээ.

2014 онд Балбын Катманду хотод ойролцоогоор нэгэн зэрэг 2000 хүн мод тэвэрчээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Калифорни мужийн Ирвиний их сургуулийн 4200 оюутан нэгэн зэрэг дэрээр байлджээ.

Пэдди Жонс хэмээх 76 настай эмээ сальса бүжиглэгч хамгийн өндөр настай эмэгтэй болов.

Японы дизайнер Казужиро Ватанабе дээшээ босгосон хамгийн урт үстэй хүн болов. Түүний үсний урт 113 см.

Энэтхэгийн иргэн Хар Паркаш биен дээрээ 200 улсын төрийн далбаа шидүүлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт