ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “School police” эргүүлийн ачаар гэмт хэрэг 60 хувь буурчээ

    Нийслэлийн Иргэдийн Хурлын Дарга Б.Баттулгын 2013 оны 10-р сарын 23-ний өдөр баталсан school police эргүүлийн дүрэм журам хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Иймд School police эргүүлийн ажлын үр дүнг үнэлэх олон нийтэд эргүүлийн талаар мэдээ мэдээлэл өгөх зорилгоор эцэг эхчүүдийг хамруулсан анхдугаар чуулга уулзалтыг НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Shool police төвөөс санаачлан зохион байгууллаа.

    2013-2015 оны байдлаар нийт 170,0 гаруй мянган эцэг эхчүүд энэхүү эргүүлд хамрагдаж, сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурчээ.

    Энэхүү чуулга уулзалтын үеэр School police эргүүл гарснаар ойр орчмыг хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байгаа эсэх, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулан, эргүүл хийж байхдаа гэмт хэрэг зөрчил илрүүлсэн, урьдчилан сэргийлэх талаар шинэлэг санал санаачилга гаргасан эцэг эхчүүдийг шагнаж урамшуулах, School police эргүүлийг зуслангийн газруудад шинээр бий болгох зэрэг асуудлуудаар чуулганд оролцогчид санал бодлоо солилцсон юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй