ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Түймэрт өртсөн иргэдэд тусламжийн цуваа очсоор байна

    Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад гарсан гал түймэрт ард иргэд, малчид эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол амсаад байгаа билээ. Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас салбарын нийт  аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, байгууллага, хамт олонд хандан уриалга гаргасан юм.

    Энэхүү уриалгын дагуу ”Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”, “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”, “Говь” ХК, “МТОТ” ХХК, “Төмөр трейд” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүд тусламж хүргүүлсэн юм.

    Өнөөдөр “Хаан хүнс сүлжээ” ХХК-ийн зүгээс түймэрт өртсөн зүүн 3 аймагт ажиллаж байгаа албан хаагчид, айл өрхүүдэд  2500 ш өөрийн үйлдвэрийн гоймон, “Нэшнл кашмер силк” ХХК-ийн хамт олон 35ш 1.330.000 төгрөгийн үнэ бүхий бараа, ноос ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг “ММ ЖИ капитал” ХХК 1 сая төгрөг хандивласныг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй