ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ШУТИС-ийн оюутнуудыг улаанбурхан айлгаж эхэллээ

    Улаанбурхан өвчний анхны тохиолдол ХӨСҮТ-д өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 3584 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 404 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

    Мөн улаанбурханаар өвдсөн насанд хүрсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Ялангуяа их, дээд сургуулийн оюутнуудын дунд улаанбурхан өвчин газар авлаа. Оюутны байранд амьдардаг дөрвөн хүүхэд дөрвүүлээ, нэг нь нэгнээсээ халдвар авч эмнэл\гийн нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байна.

    Хамгийн сүүлд гэхэд ШУТИС-ийн 63 хүүхэд улаанбурхан тусч хичээлээсээ чөлөө авсан байна. НҮБ-аас өгнө хэмээн амлаад байсан улаанбурханы вакцин Монголд албан ёсоор ирсэн бөгөөд 0-6 настай хүүхдүүдийг юуны түрүүнд хамруулах юм. Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар 7 дугаар сар гэхэд улаанбурханы тархалт буурах ажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй