ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цахимаар газар өмчлүүлэх 3-р ээлжийн бүртгэл явагдаж байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 5 дугаар сарын 1-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 5 дугаар сарын 15-ны өдөр дуусна.  З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.

    •     Сонгинохайрхан, Шижирийн хөндий                   
    •     Сонгинохайрхан, Шижир уул                                  
    •     Баянзүрх, Улиастайн бага ам                                 
    •     Баянзүрх, Богдын давааны ам                               
    •     Хан-Уул, Улаан овоот                                                
    •     Хан-Уул, Улаан овоот                                                
    •     Налайх, Нисэх хотхон                                               
    •     Багануур, Булагтай                                        
    •     Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг   
    •     Багануур, Тариан булаг 2-р хэсэг                           
    •     Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг               

    Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй