Олон улсын тэргүүлэх чиглэлийн шинжээчид биеийн идэвхтэй үйл хөдөлгөөн нь таргалалтын эсрэг бага нөлөө үзүүлдэг хэмээн мэдэгджээ. Харин жин хасахын тулд та зөв хооллох ёстой хэмээн Английн “BBC” агентлаг мэдээлэв.
Зүрх судасны эмч Asim Malhotra “Турахын тулд заавал дасгал сургуулилт хийх нь чухал биш. Та зүгээр л бага идэх хэрэгтэй. Шинжээчид хэт таргалалтын эсрэг тэмцэлд спортыг ашиглах нь үр дүнтэй санаа биш гэж үзэж байна. Хүмүүс спортоор хичээллэж эхэлмэгцээ л өөрийн хүссэн ямар ч зүйлийг идэж болно гэж боддог” хэмээн ярьсан юм.
Тэрээр мөн “Спортоор хичээллэх нь чихрийн шижин, зүрхний өвчин, ой ухаан муудах эрсдлийг бууруулдаг” гэлээ. Хамгийн чухал нь жингээ хасахыг хүссэн хүмүүс юуны өмнө хоол хүнснийхээ зуршлыг өөрчлөх ёстой. Нэн түрүүнд элсэн чихэр, нүүрс усны хэрэглээгээ багасгах шаардлагатай ажээ.
Өмнө нь эрүүл мэндийн салбар жин хасч буй хүний калорийг тоолж түүнийгхүчээр шатаах арга хэлбэрийг үр дүнтэй хэмээн дэмжиж байсан. Өөрөөр хэлбэл тарган хүний калоритой тэмцдэг байв. Гэхдээ эрдэмтэд энэ аргаас илүүтэй калори /илчлэг/-ийн эх үүсвэрийг олох нь илүү чухал гэдгийг олж мэдсэн байна. Үүний зэрэгцээ шинжээчид хэвийн жинтэй хүмүүсийн 40% нь таргалах төрөлхийн онцлогтой хэмээн үзжээ.
Ийнхүү мэргэжилтнүүд хувь хүн илүүдэл жингээсээ салахад спорт дангаараа үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь боломжгүй зүйл гэж үзэж байна. АНУ-ын Эрүүл мэндийг сайжруулах үндэсний хүрээлэнгийн профессор Марк Бейкер хоолны дэглэм, дасгал хоёрыг хослуулахыг зөвлөж байна. Түүний бодлоор зохистой хоол тэжээл, дасгал сургуулилт нь эрүүл амьдралын хэв маягийн үндэс суурь ажээ.
Тиймээс тарган хүн турах гэж дан ганц спортод найдах бус зэрэгцүүлэн эрүүл, зөв хоололтын дэглэм барих ёстой юм байна. Өөрөөр хэлбэл энэ нь зоосны хоёр тал юм. Нэг нь байхгүй бол ямар ч үр дүнгүй гэсэн үг ажээ.
Эх сурвалж: www.bbc.co.uk
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт